2011-06-06 - sudalgaa
Судалгааны сэдэв : “ Темперамент ирээдүйн мэргэжилд хэрхэн нөлөөлдөг вэ?“
Судалгааны зорилго:
Темперамент нь хүний чиг зорилт үзэл суртал, ухамсар, ба ухаан, авъяас билэг, ажилсаг чанарыг тодорхойлдоггүй байна. Гэвч хүний үйл ажиллагаанд темперамент нь зарим нэг нөлөө үзүүлдэг байна. Суралцагчидын хичээл сурлагадаа хандах байдал, сурлагын амжилт мөн цаашлаад мэргэжилдээ амжилт гаргахад хэрхэн нөлөөлдөг талаар судлахад бидний гол зорилго юм.Гол зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах зорилгуудыг тавьсан юм:
Тодорхой хэмжээний хүмүүс авч судлан темперанментийг тодорхойлох
Тэдгээр хүмүүсийг ямар мэргэжилтэй болсон талаар судлах
Эдгээр мэргэжилтэй хүмүүсийг нэгтгэн үзэж ямар темдеранменттай хүмүс болохыг тодорхойлж мэргэжилд темперамент хэрхэн нөлөөдөг талаар судлах болно.
Сэдвийн үндэслэл
Темперамент / латины temperameotum/ бол хүний үйл явдал, төрх байдал , зан аашинд илрэн гарч буй төрөлхийн шинж чанар юм.темперамент нь хүний сэтгэл санааны орчлон , түүний эрч хүч, хөдөлгөөн хувиралыг тодорхойлсон төрөлхийн шинж чанар юм.
Темпераментаар Хүний сэтгэцийн үйл ажиллагааны доорх байдал харагддаг юм.
1.Сэтгэцийн процессын бий болж явагдах хурд ба тогтвор
2.Сэтгэлийн эрч аяс ,жигд байдал,ямар болох,
3.Сэтгэлийн мэдрэмж ба хөдөлгөөн,зоригийн эрчимтэй байдал ба хүч нь ямар болох зэрэг болно.
Темперамент нь хувь хүний ерөнхий төрх байдалд нөлөөлөх болоч тэр хүний нийгмийн учир холбогдлыг тодорхойлохгүй.Нийгэм ёс суртахууны шинж чанар нь адил байлаа ч темперамент нь өөр өөр байж болно.бас зан төлөвийн шинж чанарыг үзүүлэхгүй.
Сэдвийн үндэслэл болох темперамент
Темпераментийн тухай онол нь аль эрт дээр үед үүсэн гарчээ. Эртний грекийн эмч ,анагаах ухааны эцэг гэж нэрлэгддэг Гиппократ МЭӨ 460-377 темпераментыг хүний анатоми-физиологийн болон сэтгэл зүйн хувийн бодгаль онцлог гэж үзэж байсан бөгөөд харин түүний жинхэнэ үндсийг шинжлэх ухааны үндэстэй хараахан тайлбарлаж чадаагүй байна.Хүний биед 4 төрлийн шингэн /цус,салс,шар цөс,хар цөс/ байна гээд тэдгээрийн аль нь их байгаагаар нь темпераментыг тодорхойлно гэсэн онол гаргасан. Мөн мэдрэлийн үндсэн 2 процесс болох хөөрөл саатал хурд хөдөлгөөний байдал, эрчи хүч нв оюун ухааны үйл ажиллагааны чадвар сэтгэн бодох хурд, анхаарлын төвлөрөлт хувиралт зэрэгт нөлөөлдөг учир хүний гол алхам болох мэргэжилд хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү судалгаанд судлах болно.
Судалгааны объект :
- 20-50 насны хүмүүс
Энэхүү судалгаанд бид нийгмийн бүх давхрааны хүмүүсийг авч судалсан болно.
Судалгааны шинэлэг тал
Темперамент нь суралцагчдын анхааралд хэрхэн нөлөөлж байгааг судланХолерик: Энэ темдераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг бас анхаарал нь хуваарилахдаа сайн байв. Харин энэ үед анхаарал нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг аж.Флегматик: Хүүхдийн онцлог нь ямар нэгэн ажил хичээлд нэлээд бхт тогтвортой боловч хуваарилалт нь сангвиникээс хамаагүй бага байсан байна. Сангвиник: Ийм темперанменттай хүүхдийн анхаарал төвлөрөхдөө сайн иймээс ч ангид болж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг байна. Харин нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдүүдийн анхаарал хурдан саридаг байна. Меланхолик:Темперантенттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хуваарилагдан зохицуулагдахдаа муу, иймээс ч олон болж байгаа зүйлийг мэдэлгүй өнгөрөх нв олонтаа байдаг байна. Энэ темпераменттай хүүхдийн анхаарлын гадаад илрэл нь бүдэг,хичээл сонсож байхдаа хөдөлгөөн үймүүлэлт багатай байдаг. гэж Д.Санжжав тэмдэглэсэн байдаг. Тэгвэл хүүхэд суралцахад ийнхүү нөлөөлдөг юм бол ажил мэргэжилдээ хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү судалгааны шинэлэг тал оршиж байгаа юм.
Судалгааны аргачлал
Бид Оросын социологичдын түгээмэл хэрэглэдэг судалгааны түүвэр тогтоох эмпирик аргачлалыг ашиглан эхлээд түүврийн хэмжээг тогтоож судалгаандаа 50 хүнийг оролцуулсан бөгөөд /эдгээрээс тусгай шалгуурын дагуу 47 хүний анкетыг хүчинтэйд тооцож боловсруултанд оруулсан./ энэхүү судалгаанд оролцох хүмүүсээ сонгож авахдаа бүсчилсэн, санамсаргүй түүврийн аргаар сонгосон болно.
Судалгааны мэдээлэл цуглуулах арга техник
Судалгаа анхдагч мэдээллийг тоон судалгааны үндсэн арга болох асуулгаар /анкетын арга/ мэдээлэл цуглуулсан болно.Судалгааны мэдээлэл боловсруулах арга техник4 темпераменттай хүмүүсийн шинжийг өгүүлсэн өгүүлэмжүүдийн агуулгатай анкетийг боловсруулсан бөгөөд
a Давамгайлсан бол Сангпиник
b Давамгайлсан бол Флегматик
c Давамгайлсан бол Холерик
d Давамгайлсан бол Меланхолик темпераменттай хүн байх болно. үүнээс үүдэн судалгаагаа боловсруулах болно.
Судалгааны арга зүй :
4 темпераменттай хүмүсийн шинжийг сайн судлан түүнээс хамгийн сайн илэрхийлэх өгүүлэмжүүдийг түүвэрлэн анкетын дараах зүйлүүдийг анхааруулж боловсруулсан болно. Үүнд :
1. Судалгааны зорилгоо танилцуулах /толгой
текст/
2. Асуултын тоо цөөн байх /12-15 асуулт/
3. Хувийн мэдээллийг сүүлд оруулах
4. Асуултын дараалал зөв тогтоох /логик/
5. Өгүүлбэрийн найруулгийг оновчтой хийх
/нэг уншаад ойлгохоор, товч тодорхой, шууд асуусан/
6. Задгай асуулт цөөн байх /1-2/
Судалгааны үр дүн
Судалгааг 50 хүнээс авсаны 10 нь хүчингүйд тооцогдсон юм. Бид судалгааандаа бид бүх нийгмийн давхаргынханыг хамарснаас Сангвиник төрлийн хүмүүс нийт судалгааны хүмүүсийн 31% хувь байсан бөгөөд үүнд янз бүрийн мэргэжил байсан боловч ихэнхи нь ахлах теллер болон нягтлан бодогч, худалдагч, Төмөр замын инженер, гэх мэт тэргүүлэх байр суурь эзэлсэн, бусдыг ятган үнэмшүүлэх мэргэжлийг сонгосон байна.
Харин флегматик төрлийн хүмүүс нь ерөнхийдөө ховор байсан бөгөөд нийт хүмүүсийн 15% хувь нь байсан юм. Түүнээс ихэнхи нь эрхзүйч болон хуульч, орчуулагч, сувилагч гэх мэт тогтвортой улсын болон нийгмийн ажил сонгох нь их байдаг байна.
Харин Холерик төрлийн хүмүүс нь судалгааны дийлэнх хувь буюу 34% хувийг эзэлсэн байна. Түүнээс компьютерийн мэргэжилтэн, нягтлан бодогч, хуульч орчуулагч гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байсан юм. Тиймээс бид яг иймэрхүү мэргэжил сонгосон байна гэж дүгнэх боломжгүй байсан юм.
Харин меланхолик төрлийн хүмүүс нь нийт судалгааны 20% хувь нь байсан бөгөөд түүний 10% нь банк санхүүгийн мэргэжилтэн мөн 20 хувь нь мэргэжилгүй байсан бөгөөд мөн түүнчлэн аялал жуулчлалын менежмент болон орчуулагч, багш геологич гэх мэт мэргэжлүүд сонгосон байна.
Дүгнэлт
Энэхүү судалгааны үр дүнгээс үзвэл сангвиник темперанменттай хүмүүс нь ихэнхидээ бусдыг ятган үнэмшүүлэх болон тэргүүлэх байр суурь эзлэх мэргэжлүүдийг сонгосонт байна энэ нь сангвиник хүмүүсийн эрч хүчтэй ажилсаг болон тэвчээртэй тууштай ажиллах чадвар сайтай гэх мэт шинжүүдийг илтгэсэн мэргэжлүүдийг сонгосон байна.Харин флегматик төрлийн хүмүүс нь эрхзүйч болон орчуулагч, багш, төрийн албан хаагч гэх мэт тогтвортой байр суурийн албан тушаалуудыг сонгосон бол холерик хүмүүсийг яг ямар мэргэжил сонгодог болохыг дүгнэх боломжгүй байлаа. Харин меланхолик хүмүүс нь янз бүрийн зүйлийг задлан шинжилж учир зүй шалтгааныг олохыг эрмэлзсэн мэргэжлүүдийг сонгосон байлаа. Энэ нь флегматик хүмүүсийн шинжийг илэрхийлэх мэргэжил байлаа. Дээр дурьдсанаар флегматик хүмүүс нь их юмны учир зүйг олохыг эрмэлзсэн хүлцэнгүй, дотогшоо бодлогоширсон хүмүүс байдаг болохоор иймэрхүү мэргэжил сонгох нь элбэг байдаг байна. Ийнхүү дүгнэн үзвэл хүмүүсийн темперанмент нь мэргэжлээ сонгоход ихээхэн нөлөөдөг бйана гэдгийг энэхүү судалгаагаар дүнэлээ.
Хавсралт
Судалгааны анкет
Таны нэр: . . . . . . . . . . . . . . . .
Таны нас: . . . . . . . . . . . . . . . .
Таны мэргэжил: . . . . . . . . . . . .
Заавар: Та асуултыг анхааралтай уншин өөрийн зан чанарт нийцсэн өгүүлэмжийн өмнөх үсгийг дугуйлна уу.
Энэхүү судалгааны зорилго: нь хүний темперамент нь та бидний мэргэжлээ сонгоход хэрхэн нөлөөдөг талаар судлах болно.Та бүхнийг судалгаанд үнэн зөв идэвхитэй оролцохыг хүсье.
1. Та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?
a. Хөгжилтэй баяр хөөртэй
b. Эмх журамтай, бодлоготой, хүлээцтэй
c. Тогтворгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй
d. Ичимхий бүрэг, хүлцэнгүй
2. Та шинэ орчинд дасахдаа хэр вэ?
a. Би шинэ орчинд дасахдаа хурдан
b. Би шинэ орчиндоо дасахдаа муу
c. Би шинэ орчиндоо дасахдаа удаан
d. Би шинэ орчинд сандарч тэвддэг
3. Та хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?
a. Байнга хөгжилтэй баяр баясгалантай байдаг
b. Сэтгэлийн хөдөлгөөнгүй байнга тогтуун тайван байдаг
c. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, огцом түргэн ааштай
d. Сэтгэлийн хөдөлгөөн бага бөгөөд уйтгарлаж гиюүрэх тал ихтэй байдаг
4. Та асуудлыг хэрхэн шийддэг вэ?
a. Асуудлыг яаран шийдэхийг хүсдэг
b. Сайн бодож байж нухацтэй шийддэг
c. Асуудлыг хурдан шийддэг, өнгөц байлаар хааяа шийдвэрлэх тохиолдол байдаг
d. Асуудалын нухацтай шийддэг, шийдэгдэхэд бэрх бол гутрах тохиолдол байдаг
5. Таны ажил бүтэлгүйтвэл:
a. Алдаагаа олж тэр даруй шинээр эхлэнэ
b. Эмзэг хүлээж авалгүй сайтар дүгнэж бодно
c. Өөр хувилбарыг бодож энэ ажлаа орхино
d. Өөртөө гутарч бодлогоширч гиюүрэх нь элбэг
6. Танд тэвчээр алдагдах тохиолдол гарвал:
a. Би биеэ барих чадвар сайтай
b. Тийм байдал гарах нь бага
c. Уурлах нь элбэг байдаг
d. Хүлцэнгүй байдлаар хандах нь элбэг
7. Танд эдгээр өгүүлэмжүүдээс аль нь илүү давамгайлсан байдаг вэ?
a. Байнга өөдрөг байдаг хааяа хөнгөн хийсвэр ханддаг
b. Юманд маш нухацтай ханддаг уур уцаар багатай
c. Огцом түргэн ууртай сэтгэлийн хөдөлгөөн ихтэй
d. Бодлогоширч гиюүрэх талтай, нийтэч биш
8. Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
a. Дуртайяа хүлээж авдаг
b. Тийм ч эмзэг хүлээж авдаггүй
c. Хүлээж авах дургүй байдаг
d. Маш эмзэг ханддаг
9. Та танихгүй орчинд очвол:
a. Маш хурдан бусадтай танилцаж чаддаг
b. Тийм ч таатай байж чаддаггүй, дасахдаа удаан
c. Ихэнхи хүмүүстэй ний нуугүй шулуун харьцаж, учраа олоход хялбар байдаг
d. Сандарч тэвддэг, хурдхан холдож явахыг хүснэ
10. Та ажлаа хийхдээ:
a. Тууштай ажиллах чадвар сайн
b. Маш нухацтай хийдэг
c. Үе үе гэнэтийн байдлаар үсрэнгүй ажилладаг
d. Амархан ядардаг
11. Таны ааш занд аль нь илүү давамгайлдаг вэ?
a. Нийтэч уриалгахан нэрэлхүү биш
b. Дооглож шоглоход тэр болгон уурлаад байхгүй
c. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй, шулуун шудрага байдаг
d. Ичимхий, хүмүүсийн харилцааг эмзэг хүлээж авдаг
12. Та хүнтэй ярилцахдаа:
a. Ихэнхдээ өөрөө ярих нь элбэг байдаг
b. Бодож байгаад чухал үед л ярьдаг
c. Нэг хүнтэй тийм ч удаан ярилцаад байхгүй
d. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож ярьдаг
13. Та олны дунд ихэнхдээ ямар байдалтай байдаг вэ?
a. Хөгжилтэй, уриалан дуудах чавдартай
b. Дуу цөөтэй, хоосон чальчдаггүй
c. Түрэмгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг
d. Нийтэч биш, ихэнхдээ ганцаараа байхыг эрмэлздэг
14. Та шинэ ажилд орвол:
a. Шинэ зүйлд маш сониуч, ажилдаа хурдан дасч, суралцдаг
b. Шинэ ажилд хүч анхаарлаа хандуулах нь тааруухан, нэг хэв маягтай
c. Шинэ ажилд дасахдаа удаан, тийм ч тогтвортой ажилладаггүй
d. Шинэ ажилд дасахдаа удаан, тэвдэж сандардаг
15. Таны хөдөлгөөн нь:
a. Гар нүүрний хөдөлгөөн ихтэй чанга тод хэл яриатай
b. Гар нүүрний хөдөлгөөн бага тайван удаан хөдөлгөөнтэй
c. Гар нүүрний хөдөлгөөн ихтэй огцом түргэн хэл яриатай
d. Гар нүүрний хөдөлгөөн бага сул, аяархан хэл яриатай
Судалгааг үнэн зөв бөглөсөн танд баярлалаа.Танд ажлын өндөр амжилт хүсье!
.thumbs-up a { display: block; width: 18px; height: 18px; margin-top: -17px; background: url("https://www.blogmn.net/images/thumbs_up.png") no-repeat scroll 0% 0% transparent; }.thumbs-up a:hover { background-position: -18px 0pt; }.thumbs-cancel a { display: block; width: 18px; height: 18px; margin-top: -17px; background: url("https://www.blogmn.net/images/thumbs_cancel.png") no-repeat scroll 0% 0% transparent; }.thumbs-cancel a:hover { background-position: -18px 0pt; }.like-count { position: relative; display: block; margin-left: 20px; background: none repeat scroll 0% 0% transparent; }